medhed ilvvdehgvi

16 05 2007

РНР кодоор вэб хуудас хийж байгаа бол мэдээж формгүй үйлдэл гэж байхгүй. Тэгвэл формын утгаа дараах хэлбэрээр дамжуулна.
Тухайн форм бүхий хуудасанд дараах код бичигдэнэ.

Хэрэв формын метод нь “Пост” байвал

<form action=”хуудас.php” method=”post”>
<select name=”формын обьектын утга”>…
<input name=”формын обьектын утга2″ type=”text” />

Дараах хэлбэрээр утга дамжуулна.

$quantity = $_POST[’формын обьектын утга2′];
$item = $_POST[’формын обьектын утга1′];

Хэрэв формын метод нь ”Гет” байвал

<form action=”process.php” method=”get”>
<select name=”формын обьектын утга1″>…
<input name=”формын обьектын утга2″ type=”text” />

Дараах хэлбэрээр утга дамжуулна.

$quantity = $_GET[’формын обьектын утга2′];
$item = $_GET[’формын обьектын утга1′];



hard dick huvaah heregtei tanid yu ch tohildoj medenee

11 05 2007
Хувийн туршлагаасаа
Хатуу диск нэг хэсгээс тогтож байвал түүнийг С: гэж тэмдэглэх ба хэсгүүд болгон хуваасан тохиолдолд тэдгээрийг D:, E: г.м. латин цагаан толгойн үсгүүдээр тэмдэглэдэг. Хатуу дискийг янз бүрийн хэмжээтэй дөрөв хүртэлх хэсэг болгон хувааж болдог. Энэ зорилгоор хэрэглэгддэг DOS болон Windows 9x системд Fdisk, Format гэсэн системийн программууд байдаг.

Fdisk программ хатуу дискийг хуваах, хуучин хуваалтыг устгах, Format программ дискийг форматлах, файлын системийг тогтооход тус тус зориулагддаг. Fdisk, Format программыг хэрэглэх үед диск дээр байсан хуучин файлууд арчигддаг учир зайлшгүй хэрэгцээтэй программ болон файлуудын нөөц хувилбарыг хийх шаардлагатай. Дискийг хуваасны дараа хэсэг тус бүрийг формат программаар форматлаж өгдөг.

Сонгосон Windows системийн хувилбараас хамаарч FAT16, FAT32 файлын системийг тогтоож өгнө. Харин Windows 9x хувилбарын тухайд файлын системийг хэрэглэгч өөрөө сонгон өгч болдог.

FAT32 файлын системийг ашиглах Хэрэв дискэнд олон программ, файл байгаад тэдгээрийг нөөцлөн хадгалах боломжгүй бол кластерийн хэмжээг хялбархан багасгаж болно. Өөрөөр хэлбэл, FAT16 файлын системийг FAT32 файлын системд хөрвүүлж болдог. Энэ зорилгоор хэрэглэгддэг Partition Magic, Extra Strangth Partition гэсэн программуудыг ашиглаж болно. Эдгээр программыг ажиллуулахдаа Windows системийн харгалзах лавлахыг ашиглавал зохино.

Нөөц диск суурилуулах Нөөц дискийн төхөөрөмж нь зөөвөрлөхөд тохиромжтой, найдвартай, багтаамж ихтэй байдаг. Ийм дискийг найдвартай газарт хадгалж болохоос гадна ажлаа хийж дуусангуут авч явсан ч болдог. Нөөц диск нь компьютерийн хард дискэн дээр зай хэмнэхийн тулд аудио, видео, график зэрэг их хэмжээний зай эзэлдэг мэдээллийг хадгалахад нэн тохиромжтой. Мөн электрон шуудангаар явуулж болохооргүй хэмжээний мэдээллийг зөөвөрлөхөд ашиглана. Одоо үед Iomega компанийн 2 Гбайт багтаамжтай J -диск , 100-200 Мбайт багтаамжтай Zip дискийг өргөн хэрэглэж байна. Эдгээрээс гадна 120 Мбайт багтаамжтай Super Disk буюу LS -120 диск төхөөрөмж, Castlewood компанийн 2,2 Гбайт багтаамжтай Orb- диск төхөөрөмжийг ашиглах болжээ. Orb диск төхөөрөмжийн онцлог нь үнэ хямдтай диск ашигладаг явдал юм. Ийм диск төхөөрөмж сонгохдоо USB(универсал цуваа түгээгүүр)-д юмуу эсвэл компьютерийн зэрэгцээ портонд холбогддог төхөөрөмж сонгох хэрэгтэй. Эдгээр нь суурилуулахад хялбар, зөөвөрлөхөд тохиромжтой байдаг.IDE, SCSI интерфейстэй диск төхөөрөмжийг суурилуулах талаар товчхон өгүүлье. IDE, SCSI интерфейстэй диск төхөөрөмжийг холбоход түвөгтэй боловч, хэрэглэхэд тохиромжтой, хурдан байдаг.



Вэб сервер суулгах

11 05 2007

1. Control Panel- руу (Start|Settings|Control Paner) ороод Add/Remove Programs цонхийг нээ. Энэ цонх нь таны суулгасан програмуудын жагсаалтыг харуулна.
2. Add/Remove Windows Components ийг сонго.
3. Internet Information Services(IIS) Гэсэн сонголтон дээр байрлуулаад урдах checkbox дээр дарах хэрэгтэй. Хэрэв та урьд нь IIS суулгагүй л бол энэ checkbox идэвхгүй байна.
4. Хэрэв checkbox идэвхгүй байвал түүнийг идэвхжүүлээд next товчийг дарж IIS - ийг ачааллана. Танд Windows - ийн суулгалтын дискээ хий гэсэн цонх харуулж магадгүй. Энэ нь хэдхэн минут болно.
5. Ингээд next товчийг дарснаар вэб сервер C:Inetpub хавтсанд сууна. Хэрэв та Inetpub хавтсыг задлахад та хэд хэдэн дэд хавтсыг олж харна.
- iissampleshomepage Нь зарим сонгодог ASP хуудаснуудыг агуулна.
- iissamplessdk Нь сонгодог ASP хуудаснуудын ашигласан ASP объект болон component- г агуулдаг.
- scripts нь ASP.NET програмууд хадгалагдаж болон хоосон хавтас.
- webpub нь мөн хоосон хавтас. Энэ нь Publish wizard аар хийгдэх хуудаснуудыг тусгай хавтас юм.

Та Windows 2000 Professional ийг л хэрэглэж байгаа тохиолдолд энэ хавтас байна.
- wwwroot нь таны вэб хуудаснуудын хамгийн дээд хэсэг нь. Энэ нь таны вэбийн default хавтас байх хэрэгтэй. Энэ хавтас нь таны вэб хуудасны файлууд болон дэд хавтаснууд байж болно.
- ftproot, mailroot ба nntroot таны вэб сайтын ftp, mail болон news серверийн дээд талын хавтас байна.
- Зарим Windows дээр та Adminscripts хавтсыг харах болно. Үүнд үйлчилгээг эхлүүлэх , зогсоох зориулалттай script үүд байна.



php lesson

11 05 2007

Эхний хичээлээ вэб сервер болон PHP, MySQL - ийг суулгах заавраар эхэлье. Вэб сервер нь бидний интернэтээр үздэг янз бүрийн хуудаснуудыг үзүүлэх зориулалттай сервер дээр байдаг програм юм. Энэхүү хичээлээр IIS(Internet Information Service) буюу Microsoft Windows 2000, XP гэх мэт үйлдлийн системүүдэд дагалдаж ирдэг серверийг тохируулахыг үзнэ. Учир нь IIS нь тохируулахад хялбар , service маягаар ажилладаг ( Энд тэнд илүү icon гэх мэт зүйлүүд харагдахгүй ), windows - ийн CD - нд дагаж ирдэг гэх мэт давуу талуудтай. PHP (Personal Home Page) нь интернэт програмчлалын хэл бөгөөд дэлхийн ихэнх динамик хуудаснууд энэ хэл дээр бичигдсэн байдаг. Учир нь энэ хэл дээр бичигдсэн script - ийн ажиллагаа хурдан , crossflatform(Linux, Unix, Windows гэх мэт OS - ууд дээр ажилладаг ), мөн маш хүчирхэг хэлээр тооцогддог. Мөн C хэлтэй бараг ижил бичиглэлтэй учир C дээр програм бичиж чаддаг хүн бол сурахад маш хялбар. MySQL - нь өгөгдөл хадгалах зориулалттай програм (Microsoft Access, SQL server - тэй ижил ). Энэ програм нь web server- т зориулсан учир ажиллагааны хурдан. Мөн PHP энэ програмтай хамгийн хурдан ажилладаг.



Сайн байна уу Дэлхий!

26 04 2007

Дэлхий.нэтэд тавтай морилно уу!

Танд блогоо ажиллуулж эхлэхэд дараах зөвлөгөөнүүдийг өгч байна:

1. Блогтоо гарчиг өгөх - Та Дэлхий.нэтэд бүртгүүлэхдээ блогийн гарчгийг өгсөн боловч “Самбар -> Тохируулга -> Үндсэн Тохируулга -> Блогийн гарчиг” хэсэгт энэ нь үнэхээр Таны хүсч буй нэр мөн эсэхийг шалгаарай. Мөн Та хүсвэл блогийнхоо тайлбарыг Таг мөр нүдэнд бөглөөрэй.

2. Блогийнхоо загварыг сонгох - “Самбар -> Загвар -> Загвар” хэсэгт зочилж блогийнхоо ерөнхий загварыг сонгоорой. Хамгийн их таалагдсан загварынхаа зурган дээр дарахад Таны блогт загвар идэвхижнэ. Үүний дараа Та блогийнхоо хажуу баганад байрлуулах чимэглэлүүдийг “Баганы Вижет” хэсгээс сонгох боломжтой.

3. Плагин сонгох - Та плагиныг идэвхижүүлснээр блогтоо нэмэлт функц авах боломжтой. Жишээ нь блогтоо Ajax санал асуулга (санал өгөхөд хуудсыг бүхэлд нь дахин ачаалах шаардлагагүй) нэмэхийг хүсвэл “Самбар -> Плагин” хэсэгт WP-Polls плагиныг идэвхижүүлээрэй.

4. Эхний бичлэгээ бичих - Урагшаа! Та үүнийг хүсч байгаагаа мэднэ :)

Асуулт байна уу? Блогийн тухай блогоос Дэлхий.нэтэд хэрхэн ажиллах талаар хичээлтэй танилцахаас гадна “Самбар -> Санал хүсэлт” хэсэгт саналаа бичиж явуулна уу. Мөн Дэлхий.нэтийн форумд зочилж, бидэнтэй нэгдээрэй.

Дэлхий.нэтийг сонгосон Танд баярлалаа.